Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын ус болон хаягдал бохир усны чанарын 2023 оны 12 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 12 дугаар сард Өгийнуур, Урд тамир дээд, доод цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байв.
2023 оны 12-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
/Хүснэгт1./-д
№ |
Харуулын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
F |
||
1 |
Өгийнуур |
|
|
1.7 |
0.06 |
0.005 |
0.08 |
1.91 |
2 |
Урд тамир дээд |
10.56 |
1.3 |
0.7 |
0.01 |
0.003 |
0.03 |
0.11 |
3 |
Урд тамир доод |
9.38 |
2.4 |
0.4 |
0.03 |
0.001 |
0.02 |
0.11 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
1.50 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Өгийнуур усны цахилгаан дамжуулах чадвар 561.8, эрдэсжилт 557.8 мг/л, хатуулаг 4.18 мг-экв/л, төмөр 0.01 мг/л, сульфат 40.3 мг/л, хлор 26.2 мг/л, гидрокарбонат 352.7 мг/л, натри кали 79.5 мг/л байна
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 105-119, эрдэсжилт 88.5-93 мг/л, хатуулаг 0.86-1.02 мг-экв/л, төмөр 0.01 мг/л, сульфат 8.8-9.1 мг/л, хлор 4.6-6 мг/л, гидрокарбонат 52.5-54.9 мг/л, натри кали 6-7.8.0 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт2./-д үзүүллээ.
Хүснэгт2
Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ХХХ, мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
15 |
Гарах |
7.72 |
18 |
49.3 |
- |
10 |
44.6 |
Орох |
8.77 |
210 |
211.5 |
- |
50.4 |
- |
Цэвэршилт, хувь |
76.6% |
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ “Хаягдал ус”ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч-/БПК5/-ийн агууламж 2.5 дахин их, нийт азот агууламж 3.0 дахин их байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ